Орбит-Тахилт чиглэлийн шинэ автозам нээлтээ хийв

img

  Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын төсөл”-ийн авто замыг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Орбит-Тахилтын чиглэлд шинээр барьсан 7,1 км автозамын нээлт өчигдөр болсон. Энэ автозам нь явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, ус зайлуулах хоолой, суваг шуудуутай бөгөөд замын тэмдэг тэмдэглэлээг бүрэн хийсэн байна. Энэ зам нээгдсэнээрээ нийслэлд шинэ суурьшлийн бүс бий болж,  Тахилтын иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж, тав тухай амьдрах нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Орбит-Тахилтын шинэ автозам баригдсаны дараа Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суугчдын тоо 22 хувиар өссөн байна. Нийтдээ 4,3 сая долларын хөрөнгө оруулалтаар баригдсан автозамыг Улаанбаатар хотыг баруун тийш хөгжүүлэх төлөвлөгөөний эхний алхам юм хэмээн төсөл хэрэгжүүлэгчид  үзэж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sukh:
us zailuulnaa malaa
2013-07-16
kkkk:
zamiin hashlaga ni zaitai baidag yamar uchir bna aa.
2013-07-16