Ерөнхийлөгч асанг долоон цаг байцаажээ

img

Перугийн ерөнхийлөгч асан Алехандро Толедог тус улсын прокурор долоон цагийн турш байжээ. Түүний хадам эх үл хөдлөх тансаг барилга олноор худалдаж авсантай холбогдуулан ийнхүү байцаажээ. Коста-Рикийн банкаар дамжуулан хоёр барилгыг худалдан авсны нийлбэр нь дүн нь зургаан сая ам.доллар болсон аж. Перугийн шүүх, прокурорын газраас Коста-Рика дахь банкны дансыг хаах хүсэлт гаргасан байна.

Байцаалтын дараа ерөнхийлөгч асан дээрх хэрэгтэй ямар ч хамаагүй хэмээн мэдэгдэл хийжээ. Хадам эх нь болох Бельгийн иргэн Эва Ферненбург үл хөдлөх хөрөнгийн бизнестэй гээд  Коста-Рикад ямар ч дансгүй гэдгээ ч  хэлжээ.

Алехандро Толедо 2001-2006 онд Перугийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzzzz:
Ingeed ochdog baih ni! Ideegui, uugaagui bolood baatar baisan ym bolovuu Enkhee. Yu gej bodoj bna.
2013-07-16