Солонгос шумбагчид Хөвсгөл далайд живсэн машинуудыг гаргана

img

Монголын Зүүний Хүчний холбооноос “Цэнгэг далай, Цэнгэг ус” олон улсын форумыг энэ сарын 18-21 хооронд Хөвсгөл далайн хөвөөн дээр зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Хөвсгөл далайн ундны усны нөөцийг цэнгэг хэвээр нь хадгалж үлдэхийн тулд  “Хөвсгөл далайгаа цэвэр байлгая” уриан дор уг арга хэмжээ болох юм.

Хамгийн гол нь БНХАУ, ОХУ, Энэтхэг, Солонгосын 20 гаруй эрдэмтэн судлаач нар ирж ажлын туршилгаа харилцан солилцож, Хөвсгөл далайд живсэн хөлөг онгоц, машинуудыг татаж гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Солонгос улсаас ирж байгаа дөрвөн шумбагч 250 метрийн гүнд шумбалт хийж нуурын гүнд байгаа машинуудыг татаж гаргах оролдлого хийх гэнэ.

Одоогийн байдлаар Хөвсгөл далайд 45-46 машин живсэн, тэдний 70 гаруй хувь нь шатахуунтайгаа нуурын гүнд байгаа гэнэ. Хөвсгөл далайг цэвэрлэх нийт зардал нь 2-3 тэрбум төгрөг болж байгаа. Энэ зардлыг олон улсын байгууллагууд болон "Монголын зүүний хүчний холбоо"-г дэмжин ажилладаг бизнесийн байгууллагуудаас гаргах аж.

"Монголын зүүний хүчний холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Батбаяр "Машинуудыг татаж гаргахад мэдээж орчин үеийн техник хэрэгсэл шаардлагатай. Гэхдээ бид боломжгүй гээд хараад суух энэ төлөвлөгөөгөө бодит ажил болгохоор хичээн ажиллана. Дэлхийн цэнгэг усны дөрвөн хувийг агуулж буй цэнгэг нуураа хайрлаж хамгаалах нь уул уурхайгаас чухал гэдгийг иргэд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
OORSDOO ALGA BOLCHIXWIIDEE BURHAN MINI END CHINI OCHNOON HVN AMIA ALDSAN
2013-07-16
Машинтнууд:
малнууд яах гэж машинтайгаа явдаг байнаа. Өөрсдөө ч үхээд үхэхдээ үлдэж байгаа хэддээ ч гай чирээд
2013-07-16
solongo:
Amjilt husii burkhan eveeg
2013-07-16