Жейдэн Смит найз охиноороо Кардашианы дүүг сонгожээ
Залуу жүжигчин Жейдэн Смит Ким Кардашианы дүү загвар өмсөгч, Кэлие Женнер нар үерхэж эхэлснээ өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Тэд Калифорни дахь Калабас Коммон кино театрт “World war Z” киног хамт үзэж, үүний дараагаар Кэлие гэрийнхэндээ Жейдэнийг албан ёсоор найз хөвгүүнээ хэмээн танилцуулсан тухайгаа ярьсан байна. 14 настай Жейдэн 15 настай Кэлие нар хайр сэтгэлийн холбоотой болсноо одоо хэнээс ч нуухгүй гэдгээ хэлжээ.
.
Жүжигчин Вейл Смитээс хүүгийнх нь талаар асуухад “Саяхан л ааваа хайртай шүү гэж гүйдэг байсан хүү маань энэ сайхан үгээ өөр хүнд хэлэхээр болсонд харамсч байна. Би хүүгээ хайрыг мэдэрч чадвал дараагийн уран бүтээлдээ амжилт гаргана гэж бодож байгаа. Харин ээж нь жоохон сэтгэл дундуур байгаа” хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ