Н.Түвшинбаяр кимоногоо дуудлага худалдаагаар зарна
Олимпийн аварга, Улсын харцага цол хүртээд буй Н.Түвшинбаяр тархины хавдартай дөрвөн настай Б.Танан охины эмчилгээнд зориулж өөрийн өмсөж байсан кимоногоо дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.
Тодруулбал, Б.Танан охинд Солонгос улсад эмчилгээ хийлгэх 180 сая төгрөг шаардлагатай байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд зориулж Монгол түмний хайртай аварга Н.Түвшинбаяр өөрийн өмсөж байсан кимоногоо дуудлага худалдаанд оруулаад байна. Анхны дуудах үнэ нь нэг сая төгрөгөөс эхэлж буй бөгөөд долоон хоногийн турш дуудах ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ