
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд НИТХ-ын тэргүүлэгчдийн нийслэлийн төв талбайг Чингис хааны нэрээр нэрлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа юм
Г.Занданшатар “Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх эрх нь НИТХ-д байхгүй. Хуульд нэршлээрээ орсон үгийг өөрчлөх эрх байхгүй. Тухайлбал, УИХ-аас баталсан Жагсаал цуглаан хийх тухай хуульд төв талбайг “Сүхбаатарын талбай” гэсэн нэршлээр орсон байгаа гэсэн юм. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид энэхүү шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ