Роналдо “Playboy”-г сэргээнэ

img

  Бразилийн алдартай хөлбөмбөгчин Роналдо Назарио де Лима бизнесээ “Playboy”-гоор өргөжүүлэх шийдвэр гаргажээ. Тэрбээр Бразильд хэвлэгддэг хувилбарыг нь худалдан авахаар шийдсэн байна. Одоо сэтгүүл 250 мянга орчим  хувь хэвлэгддэг бөгөөд 1990-ээд оны үед сая гаран хувь гардаг байжээ.

Роналдо чухам сая гаран хувь хэвлэгдэх болтол нь маркетинг хийхээр шулуудсан байна.

Роналдо хөлбөмбөг тоглож байхдаа ч бизнес эрхэлдэг байсан юм. Тэрбээр хэд хэдэн дасгалын танхимтай. Рио-де-Жанейро, Сан-Паулу, Парис, Мадридад байртай. Риод хувийн аралтай. Мөн Рио-де-Жанейрод эзэмшдэг зургаан давхар барилгад нь тус улсын их сургууль байрладаг. Хөлбөмбөгийн тамирчдын агентлаг байгуулсан. Неймар да Силва түүний агентлагаар дамжин “Барселона”-д шилжсэн гэдэг.

Роналдо өнөөдөр 2014 онд Бразильд болох хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байгаа.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ