Бид өөрсдөө эрхээ хамгаална
Өнгөрөгч гуравдугаар сард “Талибан” хөдөлгөөний дайралтаас амьд үлдсэн 14 настай Малала охин Пакистанд, НҮБ-ын залуучуудын чуулга уулзалтад үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн боловсрол эзэмших асуудлыг түлхүү ярихыг хүсч байна. Яагаад гэвэл хамгийн их хохирдог хүмүүс нь эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд шүү дээ. Нэг үе нийгмийн идэвхтэй эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын тулд эрчүүдээс тусламж хүсдэг байсан нь буруу алхам гэдгийг биеэрээ мэдэрсэн эмэгтэйчүүд эрэмдэг болсон тохиолдол цөөнгүй бий. Харин одоо бид өөрсдөө эрхээ хамгаалах болно. Тиймээс ээж болох хувьтай бүх эмэгтэйчүүд боловсролдоо дээд зэргээр анхаарч хөгжих хэрэгтэй. Бид биеийн хүчээр эрэгтэй хүмүүсийг дийлэхгүй. Ганцхан дийлэх хүч бол боловсрол гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ