Универсиадад манай улс медалийн чанараараа 18 дугаарт жагсч байна

img

  ОХУ-ын Казань хотноо дэлхийн оюутны 27 дахь удаагийн Универсиад наадам үргэлжилж байна. Манай улс энэхүү наадамд 166 орноос медалийн чанараараа 18 дугаар байрт жагсч байна. Тодруулбал, манай тамирчид 3 алт, 6 мөнгө,15 хүрэл нийт 24 медаль хүртээд байгаа юм.

.

Универсиад наадамд эрэгтэйчүүдийн бүстэй барилдаанд нэмэх 100 кг-ын жинд зодоглосон Б.Сугаржаргал эхний алтан медалийг хүрсэн юм. Түүний араас боксын рингэнд эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн залуу тамирчин Х.Энхдэлгэр ОХУ-ын шилдэг тамирчин Миша Алояныг ялж, аварга болсон бол чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 килограммын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг Универсиадын гурав дахь алтан медалийг өнгөрсөн бямба гарагт эх орондоо авчирсан юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
чөлөөтийн Батцэцэг ч агуу юмаа баяр хургэе. насанбурмаа яагаад түрүүлж чадсангүй вэ.хүрэл медалийн цуглуулгатай болох нь ээ.одоо ч цааш явахгүй дээ.
2013-07-17
zochin:
medaliin toogoor 11-t baina geech
2013-07-16