Л.Батцоож: Ирэх сараас торгууль бэлэн бус хэлбэрт шилжинэ

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталж, 08 сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр болсон. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос тодрууллаа.
.
Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцохоор боллоо. Камераар зөрчлийг яаж илрүүлэх вэ? Камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулаад гаргаад ирнэ. Өөрөөр хэлбэл, зөрчлийн тухай мэдээлэл автоматаар хэвлэгдээд гараад ирнэ. Түүнийг нь  дугтуйлж, мэдэгдлийн хуудсыг шуудангаар, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэнэ. Орон нутгийн дугаартай автомашины жолооч Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчсөн тохиолдолд ч торгуулийн хуудас тухайн автомашин эзэмшигчийн хаягаар орон нутагт нь очно.
.
Зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв” –өөс авч, торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх юм. Хэрвээ иргэн бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй бол үүрэн телефоны оператороор дамжуулан гар утсанд нь SMS  явуулах, хорооны зохион байгуулагчидтай хамтран ажиллаж, торгуулийн хуудсыг зөрчил гаргасан этгээдэд хүргэх юм. Иргэн өөрөө болон өөр хэн нэгэн машиныг нь барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас зөвхөн  автомашины эзэмшигчид ирнэ. Мөн албан байгууллагын нэр дээр байдаг автомашиныг барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас албан байгууллагын нэр дээр очих юм. Ингэснээр цагдаагийн албан хаагчид торгуулийн бэлэн бус хэлбэрт шилжиж байгаа юм.
.
Улаанбаатар хотод автоматжуулсан камер хэд байгаа вэ?  Зөрчил илрүүлэгч камерууд иргэдийг хохироохгүй байх баталгаа бий юу? Өнөөдрийн байдлаар хотын хөдөлгөөн ихтэй 11 уулзвар дээр камер байршуулсан. Цаашид камерын тоог нэмнэ.Камеруудыг Монгол улсын Хэмжилзүйн зөвлөлийн 2013 оны 6 сарын 11-ний өдрийн тогтоолоор Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрч, хэмжих хэрэгслийн улсын бүртгэлийн 395 дугаар гэрчилгээ олгосон. Тиймээс зөрчлийн буруу хэвлэх, иргэдийг хохироох асуудал гарахгүй. Олон улсад хэрэглэж байгаа стандартын шаардлага хангасан камерууд ажиллаж байгаа гэж хэлэх байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
torguuliin hemjeeg nemeh heregtei sh de. hen undur torguuli tuluhiig husuh ve zamiin hudulguunuu murduj l taarna shu de yalanguya microbus driver.
2013-07-18
1:1 Эх оронч:
10 jiliin umnu ene sanaag gargaj l bailaa, humuus hudlaa gej baisan um, odoo harin neg shine um geed gargaj baih chin, demjij bn aa
2013-07-17
muugii:
amjilt
2013-07-17
jagaa:
shine yum garhaar l butehgui geed baigaa humuus er n yaj amid yawj bainaa.ene ajil ih zuv.ehnii ued hundrel garna,gewch tsag tuhaid n shiideed l yawna shuu dee.ta nariigaa demjij bn.bi law hed heden udaa torguulah baihaa,gevch yahaw dee.ta nariin zuv l baih estoi
2013-07-16
zochin:
Mash zub. Ta buhnii ajild amjilt husye.
2013-07-16
Amdralgui um hiih um aa:
Butehgui um hiih um ehleed haygjilt aa sainruul mun shuudangaa sairjruul. Zugeer l gadniihniig duuraagaad hiichihdeg asuudal bish. Jaahan amdrald oirhon um hiih heregtei ene Bat uul. Orod yag ingeed buun budilaan. Buun heruul. Manaid des daraall n buruu bna. Ehleed shuudan haygjiltee hii. Naadah chin butehgui ee.
2013-07-16
эрдэнэчимэг:
Замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурахад түлхэц болохоос гадна авилгын асуудал ч багасна.Өөрсдөө алдаа гаргачихаад авилга өгөх гээд байдаг хүмүүс манайханд их бий шүү.Энэ ажлыг дэмжиж байна
2013-07-16
AUTO ZAMCHID:
ZOV ZUITEI AJIL EHLUULJ BAIGAAD TALARHAJ BNA TANID AJLIIN AMJILT HUSIYE.ENE MASH OLON TALIIN ACH HOLBOGDOLTOI SAIN AJIL BOLOH NEE GOOD LUCK
2013-07-16