Мах экспортлохын эсрэг суулт зарлав

img

Хятадууд монгол малын махыг их хэмжээгээр экспортлож байгааг эсэргүүцсэн нэгэн иргэн өнөөдөр Хүнс хөдөө аж ахуйн яаманд суулт зарлалаа. Малаа бүрэн бүтэн тоолсны дараа хэр хэмжээгээр мах экспортлох вэ гэдгийг тодорхойлж байж махаа гадаад руу гаргадаг байх ёстой гэж тэрээр үзэж байгаа юм байна. Тиймээс мах экспортлохыг түр хугацаагаар хориглохыг шаардаж суулт зарласан юм байна. Суулт зарлагчийг Н.Амарбаясгалан гэдэг. Өмнө нь “Эгэл борчуудын засаглал” ТББ-ын тэргүүн байсан нэгэн юм.  Одоо тэрээр “Гал үндэстэн” холбоонд харъяалагддаг. Мах экспортлоход хэмжээ хязгаар зааж өгөхгүй бол гурав хоног хүлээгээд өлсгөлөн зарлана. Ус уугаад өөр юу ч идэхгүйгээр монголчуудыг малтай байлгахын төлөө тэмцэнэ гэлээ. Л.Ариун-Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мах нээрээ аймаар үнэтэй болсон байна лээ шүү нээрэээ
2011-12-23