
Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны долдугаар сарын 10 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакүхо Миёогирюүг давсанаар Нагоя башёг ганцаар уналгүй тэргүүлж байна.
Харин 70 дахь их аварга Харүмафүжи Гоэйдотой барилдаж унаснаар зургаан даваа, дөрвөн унаатай болоод байна. Манай бусад сүмочдоос Какирюү /8-2/, Токитэнкү /2-8/, Тамааваши /5-5/, Шотэнрү /7-3/ нар ээлжит даваагаа авсан бол Какирюү /7-3/, Азүмазарюү /4-6/ нар өвдөг шороодлоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ