Нэгдүгээр төрөх зөвхөн Баянгол дүүргийн эхчүүдийг хүлээн авч байна

img

Сүүлийн үед Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд эх барих тусламж үйлчилгээгээр ирсэн эхчүүдийг хүлээж авахгүй байгаа гэсэн мэдээлэл гарах боллоо. Ямар учраас эхчүүдийг хүлээж авахгүй байгаа талаар НЭМГ-ийн эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч Г.Сансараас  тодрууллаа.

Тэрбээр “Эх барихын тусламж үйлчилгээг түр шилжүүлэн зохицуулах тухай эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өнгөрсөн сарын 20-ноос Баянгол дүүргийн харьяаны эхчүүдийг Клиникийн төрөх нэгдүгээр амаржих газарт түр хугацаагаар шилжүүлээд байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд засвар хийж байгаагүй бөгөөд энэ жил Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу энэ сарын 22-ныг хүртэл төрөх тасагт эх засвар хийж байгаа юм. Засварын ажил одоогийн байдлаар 90 гаруй хувьтай явж байгаа гэсэн. Ирэх долоо хоногоос эхчүүдээ хүлээн авах болно. Тодорхой тогтсон хугацаатай байгаа учраас жирэмсэн эхчүүдийг бүр хүлээж авахгүй байгаа гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь бидний хийж буй ажлын зорилго нь үйлчлүүлэгчдэд таатай орчинг бий болгох юм. Клиникийн нэгдүгээр амаржих газар нь нийт төрөлтийн 60 гаруй хувийг эзэлдэг. том хэмжээний хүлээн авах чадалтай гэдэг утгаар Клиникийн нэгдүгээр амаржих газар руу түр шилжүүлж байна. Нэг онцлоод хэлэх зүйл бол эмнэлгийнхний зүгээс бие биедээ тусламж үзүүлж байгаа хэрэг. Өмнө нь манай эмнэлэгт хоногт 35-40 хүн төрдөг байсан бол засвар үйлчилгээ хийж буйтай холбогдуулан өдөрт төрж байгаа эхчүүдийн тоо 20-25 болсон. Гэхдээ үүнийг ачаалал багассан хэмээн ойлгож болохгүй. Учир нь одоогоор дутуу тээлтийн тасаг ажиллаж байгаа. Бид хагалгаа хийх шаардлагатай, ус нь гарсан зэрэг хүндрэлтэй эхчүүдэд тусгай гурван плат гарган үйлчилгээ үзүүлж байна. Тусламж үйлчилгээг түр хугацаагаар шилжүүлэх болсон шалтгаан нь эмэгтэйчүүдийн төрөх тасагт засвар хийж байгаатай холбоотой. Мөн манайх Улсын хэмжээний бүх дутуу тээлт, төрөлтийг хүлээн авч байгаа. Үүнд жирэмсний хавсарсан эмгэгтэй эхчүүд ордог. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын Клиникийн нэгдүгээр амаржих газарт жирэм­сэн эхчүүдээ шилжүүлж байна. Гэхдээ эмнэлгийн эмч сувилагчдаа нэмэлтээр Нэгдүгээр амаржих газар руу явуулсан” гэв.

Харин Клиникийн нэгдүгээр амаржих газрын ачаалал хэр байгаа талаар тус эмнэлэгээс лавлахад “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Баянгол дүүргийн харьяанд байдаг жирэмсэн эхчүүдийг хүлээн авч байна. Энэ утгаараа ачаалал эрс нэмэгдсэн байгаа. Нөгөөтэйгүүр эмч нар дийлэнх  нь амарсантай холбоотойгоор ажиллах хүч бага байна. Гэвч аль болох бид хүлээсэн үүргийнхээ дагуу эхчүүдээ хүлээн авч, аль болох чирэгдэл үүсгэхгүйн тулд ажиллаж байна. Сүүлийн үед төрөлт ихэссэн. Өдөрт дунджаар 30-35 эх амарждаг байсан бол одоогийн байдлаар өдөрт 50 гаруй хүн амаржиж байна. Одоогийн байдлаар хэвийн үетэй харьцуулахад ачаалал 30 хувиар илүү байна. Жирэмсний эмгэгийг эмчлэх тасаг, эмэгтэйчүүд нийлээд 90 ортой. Төрөлт ихэссэнтэй холбоотой төрөлтийн өмнөх тасгаар өдөрт байнгын 100 орчим хүн үйлчлүүлж байгаа. Тухайлбал, нийт нярайн тоо өмнө нь 90 орчим байдаг байсан бол өнөөдрийн байдлаар 108 болсон” хэмээсэн юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-07-17