Пуужингийн хошуу зөөж байсан нь илэрчээ

img

Куба улсаас Хойд Солонгосыг зорьсон усан онгоцноос пуужингийн хошуу илэрч, олон улсын хэмжээнд томоохон дуулиан дэгдлээ. Панамын сувгаар явсан Хойд Солонгосын усан онгоцонд нэгжлэг хийж үзэхэд элсэн чихрийн дор пуужингийн хошуу нуусан нь илэрсэн байна.

.

Панамын Ерөнхийлөгч Рикардо Мартинелли өөрийн твиттер хуудастаа пуужингийн хошууны зургийг байрлуулаад “Дэлхий дахин үүнийг мэдэх ёстой. Панамын сувгаар дамжуулан зарлаагүй дайны оршил явж байгааг зүгээр хараад өнгөрүүлж болохгүй” хэмээжээ. “Куба улсаас Хойд Солонгосыг зорьсон энэ онгоцонд бид хар тамхи нуусан байж магадгүй гэж шалгасан юм. Харин нэгжээд үзтэл хар тамхи биш пуужингийн хошуу гарж ирлээ” гэж Панамын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд тайлбар хийсэн байна.

.

Хойд Солонгосын удирдлага АНУ, Өмнөд Солонгосыг пуужингаар харвана гэж мэдэгдэж байсан. Тиймээс энэхүү пуужингийн хошууг жирийн нэгэн явдал гэж үзэхэд бэрх болж байна. Одоогоор Хойд Солонгосын талаас ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ажээ.

Видеог энд дарж үзнэ үү

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zorigt:
Найрамдалд Шижирийн аманд модны захад эрүүл 4га газар яаралтай хямд зарна. 50505505
2013-07-17