МАН-ын Бага хурал энэ сард хуралдана

img

МАН-ынхан энэ сарын 20 Бага хурлаа хийнэ гэж хэвлэлээр бичиж байсан. Тэгвэл тэд Бага хурлаа тодорхойгүй хугацаагаа түр хойшлуулжээ. Тодруулбал, хэд хэдэн аймгийн тэгш ой тохиож байгаа, мөн нь намын гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа учир товлосон хугацаандаа хуралдахгүй аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Бид Бага хурлаа энэ сарын 20-нд гэж зарлаагүй. Хэвлэлийнхэн өөрсдөө тэгж бичээд байсан. Гэхдээ манайхан Бага хурлаа энэ сард багтааж хийнэ” хэмээн хэллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсан алдаа оноогоо хэлэлцэхийн зэрэгцээ намын даргын асуудлыг мөн хэлэлцэх юм байна. Улмаар намын шинэчлэлийн талаар санал бодлоо солилцож, залуусын шаардлага тавиад байгаа асуудалд хариу өгөх аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ