“Жобс”-т тоглох болсон шалтгаанаа хэлэв

img

  Америкийн жүжигчин Эштон Качер “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын намтарчилсан кинонд яагаад тоглох болсноо ярьжээ. “Жобс” кино ирэх сарын 16-нд Америкийн кино театруудад нээлтээ хийх аж. . “Стивийн дүрд тоглоно гэдэг тийм ч зүгээр нэг хэрэг биш. Би түүний ажлыг биширдэг. Жобстой хамтран ажилласан олон найз надад бий. Надад түүний зөвхөн сайн талыг ч бус сөрөг талыг харуулсан зохиол үзүүлсэн. Эвлэрэхэд хэцүү байсан ч би зөвшөөрсөн. Зүгээр л байсан биш амьдарсан хүний дүрд тоглоно гэдэг их эрсдэл” гэж Эштон Качер ярьжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ