“Дөнгөтэй мөнгө” өдөрлөг болно
"Photo MSG" групп, "Шогшоо" арт групп, "Алтан хальс" холбоо, амьд хөгжмийн хамтлагууд ба залуу зураачид хамтран“Дөнгөтэй мөнгө” өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн гол санаа нь хүүхэд, залуус бүх зүйлийг мөнгөөр хэмжиж, эрх мэдэл, эд хөрөнгөд нийтээрээ улайран шунаж буй өнөөгийн нийгэмд уран бүтээлч залуусын зүгээс хүн бүрт мөнгөөр хэмжигдэшгүй нандин, үнэт чанар болох мэдрэмж гэгч зүйл бий гэдгийг сануулахыг хүссэн гэнэ.
Тэд авъяас чадвар оюун билгээрээ холбогдон нэгэн өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд "Мөнгө бүхнийг шийдэх ёсгүй" гэсэн санааг уран бүтээлээрээ харуулах ажээ. Өдөрлөг "Beatles"-ын хөшөөний урд талбайд энэ сарын 20-нд болох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ