С.Энх-Амгалан “South Gobi Sands”-ийн гүйцэтгэх захирал болжээ

img

Саусгоби Ресурс компанийн салбар компани болох Саусгоби сэндс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар С.Энх-Амгалан томилогджээ.

С.Энх-Амгалан нь саяхан нээлтээ хийсэн Ньюком группын охин компани болох “Clean Energy” компанийн Салхитын цахилгаан станцын төслийг удирдан ажиллаж байсан юм. Түүнээс өмнө “MCS” группын охин компаниудыг удирдаж ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.

Шинэ ажлынхаа талаар тэрээр “Монголын нүүрсний салбар хүндхэн үеийг туулж байгаатай зэрэгцэн тус компани удирдлагын багтаа өөрчлөлт хийж бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа эргэн төвлөрч байгаа чухал цаг үед Саусгоби сэндс компанид орж байгаадаа би баяртай байна. Энэ багийн гишүүн болж байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмрээ оруулан ажиллах болно.” гэсэн байна.

 Б.Одон

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ичмээр:
shuud-ийнхан бас сэтгэгдэл устгадаг байсан юм уу?
2013-07-17
1234:
Энэ мэдээ яг хэнд хэрэгтэй мэдээлэл бэ. Төлбөртэй мэдээ юм байна гэж ойлгов
2013-07-17
12341:
estoi neg panaalnii nuhur baina da
2013-07-17
hehe:
наад нөхөр чинь Салхин станцыг улсын комисст хүлээлгэн өгөх, нээлт хийх ажлыг л удирдсан юм бишүү?
2013-07-17