“Чингис” хоттой болох санал асуулга явуулахаар боллоо
Хэнтий аймгийн иргэд аймгийнхаа төвийг “Чингис” хэмээн нэрлэх саналтай байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, Өнгөрсөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус аймгийн иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж аймгийн төвөө “Чингис” гэж нэрлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Тэд уг саналынхаа эхэнд “Манай улсад Чингис хааны алдраар нэрлэсэн хот байх нь зүйд нийцнэ. Ялангуяа төрт ёс, түүхэн уламжлалт зан заншлаа дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийн төлөө өр сөлдөх болсон өнөө цагт энэ нь шийдвэрлэвэл зохих хойш луулшгүй асуудлын нэг” хэмээн бичсэн байна.
Түүнчлэн, тус аймгийн иргэд энэ саналаа удаа дараа холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж байсан гэнэ.
Иймд Хэнтий аймагт дээрх асуудлаар санал асуулга авахаар болсныг ИТХ-ын дарга С.Пүрэвжав мэдэгдлээ. Хэрэв санал асуулгын дүнд иргэдийн олонх нь аймгийн төвөө Чингис гэж нэрлэхийг зөвшөөрвөл аймгийн удирдлагууд уг саналыг холбогдох газарт албан ёсоор нь хүргүүлэх аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ