Зориулалтын хогийн уут ашиглаагүй өрхийн хогийг ачихгүй

img

 “Хог хаягдлын шинэ менежент” төслийн дагуу өнгөрсөн сарын 1-нээс эхлэн зориулалтын хогийн уутыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Уг зориулалтын уутанд хогоо хийгээгүй аж ахуйн нэгж, иргэнд Нийслэлийн хот тохижилтын газраас торгууль ноогдуулахаар болжээ.

.

Энэ талаар Нийслэлийн хот тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодрууллаа.

.

-Зориулалтын хогны уутанд хогоо хаяхгүй иргэд, аж ахуйн нэгжид хариуцлага тооцно гэж уншлаа. Энэ үнэн юм уу?

-Тийм. Хэрэв зориулалтын хогны уутанд хогоо хийхгүй бол тухайн албан байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нь олгохгүй. Мөн хогны мөнгөө төлнө гэдэг нь нэг ёсондоо татвар болчихсон учраас татварын өртэй байна гэсэн шалтгаанаар буцаах зэрэг шат дараалсан арга хэмжээг авна. Харин иргэдэд торгууль ноогдуулж, хогийг нь ачихгүй.

-Зарим дүүргийн албан байгууллага, айл өрхүүд уут тараагдаагүй гэж сонссон. Тэд яах вэ. Энэ тал дээр хяналт тавьж байгаа юу?

-Тийм ээ. Хэсгийн 40 ахлагч, сайн дурын эко эргүүл гээд 80-аад хүний бүрэлдэхүүнтэй баг зуслангийн айлуудаар явж уутаа тарааж байгаа. Тараагдаагүй орхигдсон айл өрхүүдээ дахин явж шалгаж байгаа. Эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн XIX, XX хорооны нийт 3500 өрх айлд 50-иад мянган уут тараасан. Мөн Чингэлтэй дүүрэгт байрлах Майхан Толгой, Ойн булаг, Шадивлин, Яргайт зэрэг арав гаруй зуслангийн 5700 өрхөд 85 мянга орчим уутыг тараасан. Одоогийн байдлаар Баянгол, Хан-Уул гэсэн дүүргүүдийн нэг, нэг хороонд мөн адил туршилтаар тараагдаад эхэлчихсэн явж байна.

.

-Уутны хэмжээ, чанарт иргэд их шүүмжлэлтэй хандаж байгаа. Энд та ямар тайлбар өгөх вэ?

- Бид энэ асуудлуудыг хүлээн авч дараагийн шатанд хэлэлцэнэ гэж бодож байгаа. Уутны амны хувьд цахилгаантай, уяатай хийе гэсэн боловч үнэ өртөг нь нэмэгдээд явчих учраас хүндрэлтэй. Бусдаар бол өөрчлөгдөхгүй дэлхийн жишгээр хийсэн.

.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsatsral:
uutnii amsart tsahilgaan hiih hereggui,plastmasan oosortoi baival zugeer.tataad l boloo.hemjee ni tom,bas hogiin savandaa,tom gyalgar uut uglaj hiideg um bilee.
2013-07-18
tsatsral:
mash zuv.
2013-07-18
zochin:
Manai ger horoololoos garch baigaa hogond ene uut chini tohirohuu...torgono,haana,hog achihgui gedgeer daramtlan hogiin uutaar turiin biznes hiij baigaa n zuv uu.....
2013-07-17
NYAMAA:
tegeed uutand hiigeed achaad yavlaa ter hog daraa ni yah ve uul ovoo bolood bgaad bhuu
2013-07-17
91918925 g:
маш зөв
2013-07-17