Шашины их наадам Завханд болно

img

Монголын шашин, соёлын “Соёмбо” их наадам энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Завхан аймагт болох аж. Уг наадамд 750 лам, хувраг оролцох бөгөөд наадамд 750 лам оролцох аж. Шашины их наадмын хүрээнд цамын бүжиг, 108 морин хуурчийн тоглолт, музейн фонд, үзмэрийн үзэсгэлэн, сүсэгтэн олонд зориулж ном хурах, Яруугийн хүрээний “Шавар хэрэм”-ний дээд талд “Отгонтэнгэр” цогцолборын шав тавих зэрэг ёслолууд болох аж. Мөн энэ үеэр “Умзад, голчийн тэмцээн”, “Човомбо, тахилчийн тэмцээн”, “Нэр орчуулгын тэмцээн”, “Бүрээ бишгүүрийн тэмцээн”, “Бурханы шашны гүн ухааны чойрын номын мэтгэлцээн”, “Бэсрэг наадам” -ууд зохион байгуулагдах ажээ. Түүнчлэн, Их наадмын бэсрэг наадамд бөх, шатар, шагайн харваа, хүндийн өргөлт зэрэг тэмцээнүүд хүрээ, хийдүүдийн лам, хуврагуудын дунд зохион байгуулагдаж Очирваань  сахиусыг  тахих,  илтгэлийн тэмцээнүүд явагдах ажээ.

Одоогийн байдлаар тус наадамд Халимаг, Буриад, Тува, Өвөр Монгол болон  21 аймгийн томоохон хүрээ хийдүүдээс томоохон лам, хуварга оролцохоо мэдэгдээд байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, анхдугаар “Соёмбо” наадмыг Монголын бурханы шашин соёлын шавхагдашгүй олон талт өв соёлыг сэргээх, уламжлуулах зорилгоор сүм хийдүүдийн лам, хуврагуудыг хамруулсан Монголын Бурханы шашин, соёлын өлгий нутаг Өвөрхангай аймгийн “Бат-Эрдэнэ Зуу” хийдэд өнгөрсөн жил зохион байгуулж байсан юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ