Алганы шугамыг өөрчилбөл хувь тавилан өөрчлөгдөх үү

img

Гарын алганы зураасаар хүний тавиланг хэлэх нь нэлээд эртээс  үүсэлтэй. Японы мэс засалчид хувь тавилангийнхаа эзэн болох аргыг олжээ. Тэд мэс заслын аргаар алганы хээгээ өөрчлөхийг санал болгоод байгаа юм.

.

Дээрх пластик хагалгаа 1100 ам.долларын үнэтэй. 2011 оны тавдугаар сараас 2013 оны тавдугаар сар хүртэл 37 хүн хагалгаа хийлгэжээ. Эрчүүд мөнгөний зурвасаа өөрчлөхийг хүсдэг бол эмэгтэйчүүд хайр сэтгэлийн шугамаа засахыг хүсдэг гэнэ.

.

“Алганы хээг өөрчлөхийн тулд электрон “шугам” хэрэглэдэг. Үнэндээ тийм  хэцүү биш ч ямар ч алдаагүй хийх ёстой” гэж Японы мэс засалч Такааки Мацүока ярьжээ. Пластик мэс заслыг 10-15 минутад хийдэг. Энэ хугацаанд 5-10 шугам засдаг аж. Үйлчлүүлэгч ямар шугамыг өргөтгөх, засварлах талаар хагалгааны өмнө хэлж өгдөг. Харин алганы хээг бүтэн өөрчлөхийн тулд сар орчмын хугацаа шаардлагатай аж.

.

Мацуока эмчийн яриагаар түүний хагалгаа үнэхээр хэд хэдэн хүнд тус болсон байна. Тухайлбал, гэрлэлтийн шугамаа засуулсан эмэгтэй удалгүй нөхөрт гарч, мөнгөний шугамаа засуулсан хоёр ч хүн сугалаанд аз таарч хожжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
burhnii zaasan zamaar l yawya daa
2013-07-18
ориг:
худлааааааааааааа
2013-07-17