Хохирогчдыг ажлын байраар хангахаар болжээ

img

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажлын байраар хангахаар боллоо. Тодруулбал, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын тушаалаар “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажилын байраар хангах, Мэргэжлийн сургалтанд хамруулах, үйлчилгээ үзүүлэх” журам батлагджээ. Журманд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамааран Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны Монгол улсын иргэн хамрагдах боломжтой. Журмын хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг ажлын байранд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамруулах зэрэг ажил хийгдэх юм байна.

Мөн тус бүлгийн хүмүүсийн нэр  төрийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хувийн нууцыг хамгаалах, сургалтыг ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах зэрэг зарчмуудыг барьж ажиллах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ