
Дэлхийн тансаг, баян бүхнийг тооцдог Америкийн “Форбс” сэтгүүл Холливудын хамгийн өндөр өртөгтэй жүжигчнийг нэрлэжээ. Рейтингийг өнгөрсөн жилийн зургадугаар сараас жилийн хооронд 75 сая ам.долларын орлогоор жүжигчин Роберт Дауни тэргүүлсэн байна. Удаах байрт, Ченнин Татум 60, гуравдугаарт, Австралийн жүжигчин Хью Жекман 55 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна.
Харин өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлж байсан Том Круз наймдугаарт 35 сая ам.долларын орлогоор орсон бол есдүгээрт Дензел Вашингтон 33 саяар бичигдэж, эхний аравт жүжигчин Лиам Нисон 32 сая долларын орлогоор оржээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ