
Куба улсаас Хойд Солонгос орохоор явсан усан онгоцны тээшнээс 450 тонн хураалттай элсэн чихрийн дороос пуужингийн хошуу олдсоноос болоод Панамын сувгаар зорчиж явсан бүх усан онгоцыг шалгах ажил эхэлжээ. Хойд Солонгосын усан онгоцыг задлан шалгахад пуужин барих төхөөрөмж, есөн пуужин, байлдааны “Mig-21” онгоцны эд анги, онгоцны 15 хөдөлгүүрийг тээвэрлэснийг хураан авч, онгоцонд явсан бүх иргэнийг түр хорих газарт хорьсон байна.

Панамын цагдаагийн газраас эдгээр 100 жилийн настай хүйтэн дайны хэрэгслүүдийг завсарлаж дахин ашиглах зорилготой байсан хэмээн мэдэгджээ. Харин энэхүү мэдэгдлийн дараагаар Хойд Солонгосын талаас “Энэ үйлдэл дайны зорилготой биш” хэмээн цахилгаан явуулсан гэж “Рейторс” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ