Лу Хао Кунфу Пандад тоглоно

img

Төрөхөөсөө авахуулаад эрчимтэй жин нэмж эхэлсэн Лу Хао өнөөдөр дөрвөн нас хүрлээ. “Түүний жин аль хэдийнэ 71 кг хүрч, кино урлагт хүч үзэхээр болсон” хэмээн түүний аав Синьха агентлагт мэдээллэсэн байна.

.

Хүүхэд багачуудын сайн мэдэх Кунфу Панда хүүхэлдэй киноны гуравдугаар анги ирэх жил гарах бөгөөд гол дүрийн баатрын хүүхдийн дүрийг Лу Хаогоос санаа авч бүтээхээр болсон тухайгаа найруулагч Жек Блэйк хэлжээ. Тэрбээр “Лу Хао их хөөрхөн хүү. Бид нар киноныхоо гуравдугаар ангийг хийх санаа байна. Гол дүрийн баатраа хүүхэдтэй болгохгүй бол санаа амрахгүй юм шиг байна. Тиймээс Кунфу Пандагийн хүүд түүнийг маш сайн тохирно гэж бодож байгаа” гэжээ.

.

Сүүлийн үед ихээхэн жин нэмж байгаа түүнийг эмч нар байнга хяналтандаа байлгадаг ч гэлээ ямар өвчин гэдгийг нь оншилж чадаагүй байгаа юм. Эмч нарын санаа зовж байгаа нэг зүйл бол зүрхний ажиллагаа аж. Жин их хэмжээгээр нэмэгдсэнээс болж зүрх ачааллаа даахгүй зогсох аюултайг эмч нар сануулж байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Би№-":
Химийн бордоогоор бордчихсон мал бацаан.
2013-07-24
зочин:
яанаа хөөрхөн юмаа.гэхдээ урт насгүй ээ зайлуул
2013-07-17
kkkkk:
huurhun yumaa
2013-07-17
mmmm:
huurhun zolig we?
2013-07-17