Шөнийн тээврийг хоёр сар туршина

img

  "Цахилгаан тээвэр" компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байгаа. Туршилтыг энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11-нийг хүртэл явуулах юм. “Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицеруудын ордон” маршрутаар тролейбус явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөг билээ. Тролейбусууд Офицерийн ордон-Ханийн материал чиглэлд 40 минут, III, IV хороолол-БММЗ чиглэлд 25 минутын зайтай явж байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан бөгөөд .туршилтын хугацаа дууссаны дараа төслийг дүгнэж цааш үргэлжлүүлэхийг шийдэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin1:
Iim uilchilgee ulsiin niislel niit hun amiin 50 ni amidardag gazart bh heregtei demjij une ch bolomjiin yum bn ...
2013-07-18
zochin:
ene medee bichdeg heden yumnuud ni zuv bichgiin durmee dahij zaalga. ichmeer yumnuud baih yumaa. Bas shuniin avtobus ni bas l unetei bna shu. 1000,500-g avtobusand tulj chadahgui zunduu l irgen baigaa shu de. ted nariigaa shunuur alhuulahguu talaas ni unee zohitsuulval. ghde ene sanaag demjij bn. zaaval iim uilchilgee baih yostoi. negent tatvar avdgaas hoish.
2013-07-17