Энэтхэгийн Бихар мужийн Дандин хэмээх бага сургуулийн долоон сурагч хоолноос хордож, амиа алджээ.
Бихар мужийн Марак тоосгоны сургууль хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хүүхдүүдэд өгч байсан гэх шалтгаанаар хөл хорио тогтоосон байна.
Тус сургууль нь 124 хүүхэдтэйгээс 12 хүүхдийн биеийн байдал муу байгаагаас нэг хүүхдийг сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн байна. Цагдаагийн байгууллагын мэдээллэж байгаагаар 28 сурагч нийслэл Патна хотын түргэн тусламжийн эмнэлэгт хүргэгдсэн байна. “Сүүлийн үед Энэтхэгт хэт халуун, хуурай байгаагаас хүнсний бүтээгдэхүүн муудах шалтгаан болж байгаа” хэмээн сургуулийн захирал Ахмад Аргу хэлжээ.
Өнгөрөгч баасан гарагт тус мужийн охидын сургуульд 47 сурагч үдийн цайнаасаа хордож, гурван хүүхэд нас барсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ