Гаитид өлсгөлөн газар авсаар байна
Гаитигийн өмнөд эрэг орчмын уулархаг нутгаар өлсгөлөн газар авч 20 мянга гаруй хүүхэд хүнд байдалд ороод байна. Энэ нутгийн хүүхдүүдэд өлсгөлөнгийн хамгийн аюултай шинж тэмдэг болох толгой томорч, ходоод нь хийгээр дүүрч, хөл дээрээ тогтох чадваргүй болсоор байгаа гэнэ. Гаити улсын Засгийн газар хоол хүнсний тусламж хүсч, томоохон орнуудад хүсэлт тавьсаар байгаа аж.
.
Тус улсад 2012 оны нэгдүгээр сард болсон газар хөдлөлтийн дараагаар ажилгүйдлийн түвшин дээд цэгтээ хүрсэн юм. Хэдэн мянган хүний амь насыг авч одсон газар хөдлөлтийн дараа олон улсын зүгээс хандив туслалцаа үзүүлж сэргээн босгох ажлыг хийсээр байгаа боловч ийнхүү өлсгөлөн хэзээ ч байгаагүйгээрээ дээд хэмжээндээ хүрчээ. Газар хөдлөлтийн дараагаар ундны ус их хэмжээгээр бохирдсоноос болж 1500 гаруй хүн амь насаа алдсан байна. Хүнд байдлаас гарахад НҮБ туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна хэмээн Гайтигийн Засгийн газраас мэдээллээ.
.
1997 онд Гайтид 1,2 сая хүн хүнс тэжээлийн дутагдалтай байсан бол одоо энэ тоо 6,7 саяд хүрсэн байна. Энэ нь тус улсын гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа гэсэн үг юм.
Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ