Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байгаа нь үнэн гэв
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс 2,6 жилийн ял сонсож, одоогоор Сайд нарын гэгддэг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэгвэл яг одоо Н.Энхбаярын гэр нэгжлэг хийж байгаа мэдээлэл цахим сайтуудаар цацагдаж байна.
Уг мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулахад “Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байгаа нь үнэн. Уг нэгжлэгийг АТГ уу, цагдаагийнхан уу гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч манай гишүүд тэнд очсон байгаа” гэв.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаярын гэр нэгжлэг хийсэн нь Т.Билэгтийн мэдүүлэгтэй холбоотой байж магадгүй гэнэ.
Б.Одон П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ