Шүлхийгээр өвчилсөн 944 толгой малыг устгажээ
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуурын орчимд шүлхийгээр нийт 1181 мал өвчлөөд байна. Одоогийн байдлаар 944 малыг устгаад байгаа аж.
Энэ сарын 16-ний байдлаар тус аймгийн 13 суманд 441.4 мянган малыг вакцинжуулсан байна. Баян-Өлгий аймагтай хиллэж буй Ховд, Увс аймгийн дөрвөн суманд шүлхийд мэдрэмтгий 1.2 сая малыг вакцинжуулахад шаардагдах 1.480 литр вакцин, 19.4 мянган зүү тариур мөн Баян-Өлгий аймгийн 1.95 сая малыг вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Тус аймагт Монгол Улсын малын ерөнхий эмч Т.Баатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ