Цагдаа нар шагнууллаа
Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол олгох болон төрийн одон медаль, Хууль зүйн яам, цагдаагийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр ЦЕГ-т боллоо. Уг ёслолын ажлын хүрээнд хууль зүйн сайдын тушаалаар "Цагдаагийн алдар” тэмдгээр 27 алба хаагч, ЦЕГ-ын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 44 алба хаагчийг шагнаж урамшуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ