Сейф аль-Исламыг хаана шүүхийг энэ долоо хоногт шийднэ

img

Олон улсын эрүүгийн шүүхийн  ерөнхий прокурор Луис Морено-Окампо энэ долоо хоногт Ливийн Түр засгийн газартай Сейф аль-Исламын хэлэлцээр хийхээр  тус улсад ирнэ гэжээ. Баривчлагдаад байгаа Муаммар Каддафигийн  хүү  хэргийг хаана шүүх тухай асуудлыг тэр шийдэхээр ирж байгаа юм. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө шүүлгэхийн тулд Ливи улс түүнийг Гаагын шүүхэд шилжүүлэх ёстой гэж ОУЭШ мэдээлсэн байна. Жамахирийн алагдсан тэргүүн Муаммар Каддафийн бага хүү Сейф аль-Ислам бямба гаригт Ливи улсын өмнөд нутагт баривчлагдсан байна. Түүний талынхан Сейф аль-Исламыг хөрш Нигери улсын хил давуулах гэж байхад нь баривчилсан гэж Ливийн ШҮЗ-ийг дэмждэг Зинтан хотын зэвсэгт сайн дурынхан хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ хүнд зөөлөн хандах хэрэгтэй.эцэг эхийн лайг үр хүүхэд нь үүрэх ёсгүй.нөгөө хүний эрхийн дэлхийн байгуулга нөгөө мундаг ичинноров нар хаана байна. хориж болно хороож болохгүй.
2011-11-21