О.Цолмонгийн дүүг баривчилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байгаа талаар манай сайт мэдээллэсэн. Тэгвэл Н.Энхбаярын гэрийн гадна ажиллаж байгаа манай сурвалжлагчийн мэдээллэснээр “Оргил рашаан сувиллын дэргэдэх гэрээс дөнгөж сая экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн эгчийн хүүг хууль хяналтынхан баривчилан аваад явлаа. Гэвч түүнийг ямар үндэслэлээр баривчилсан нь тодорхойгүй байна.
Баривчлагдсан хүүгийн тухай тодруулахад "О.Цолмонгийн эгчийн хүү хөлөө гэмтээж, гэртээ эмчлүүлж байхад нь ийн саатуулсан байна” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

яг одоо Энхбаярын гадаа
Б.Одон П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ