МХЕГ хагас жилийн хугацаанд 43899 зөрчлийг арилгуулжээ

img

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  болон харъяа байгууллагуудын  удирдлагуудтай уулзаж,  2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлантай танилцжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь  2013 онд нийтдээ 5 зорилт дэвшүүлснээс өнөөдрийн байдлаар 70 хувийг нь бүрэн хангаад байна.

Эхний хагас жилийн байдлаар нийтдээ 23702 удаагийн шалгалт хийснээс, илрүүлсэн 67970 зөрчлийн 43899 зөрчлийг арилгуулаад байна. Шалгалтыг авч үзвэл  52.6 хувь нь төлөвлөгөөт, 43.8 хувь төлөвлөгөөт бус, 3.5 хувь гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийсэн  байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хяналт шалгалт  9.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шинжилгээ,  зөвлөн туслах, урьдчилан сануулах  үйлчилгээг гол үндсэн чиглэлээ болгон ажилласан нь зөв зүйтэй алхам болсныг  тайлант хугацаа харууллаа.Тухайлбал,Улсын байцаагчдын зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдрийг улсын хэмжээнд зохион байгуулсан нь иргэд, бизнес эрхлэгчдийн талархлыг хүлээгээд байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллага Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан энэ  оны үр дүнгийн гэрээний биелэлт эхний хагас жилийн байдлаар 67,8 хувь,  системийн хэмжээнд биелэлт дунджаар 83.1 хувь байгаа нь хяналтын байгууллагын шинэчлэл тодорхой  үр дүнд хүрч болохыг харуулж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bymbaa:
өдрийн мэнд сайд аа танд санал болгох асуудал байна байгууллага хувь хүнийг торгосноор байцаагчийн цалин хөлс урамшуулалд нөлөөлөл байх уу мөн байцаагч өөрөө актаа тавьчаад дээд газрын дүнг танилцуулах хурлаас өмнө тухайн байгуууллага дээр сургалт зохион байгуулах нэрийн доор өөрийн тавьсан актаа хүмүүс амарсан байхад дуудаж цуглуулаад 2-3 цаг уншиж тэр байгууллагын ирцийг бүртгэж байгууллагын даргад хэлэлгүй хурал хийж болдог юм уу энд танай байгууллагад нийлээд өөрчлөлт хийж шинэчлэх боловсронгуй болгох зүйл их байгааг хэлээд байна шүү мэргэжлийн хяналтын байцаагч гэдэг нэрийг айлган сүрдүүлэгч өө сэв хайгч шүд зуун хохироогч болгож байгаа юм биш биз яагаад гэвэл надад танай байцаагчид ажлаа шалгуулж байх үед ийм байдал ажиглагдаж бас тохиолдсон зүгээр л шалгаад л болохгүйг нь болохгүй болохийг нь болох засах зүйлийг засахаар нь хэлээд л харин зөвөлгөөг маш сайн өгч байх нь чухал санагдсан шүү сайд аа
2013-07-18
irgen:
Za bairnii neg davhart hiigeed baigaa sayniig yahiin Sukhbaatar dyyrgiin mergejliin hyanaltaa.
2013-07-17
зочин:
Ямар сайн ажиллаа вэ. Ийм байхад нь тараана гэж айлгаад л хөөрхийсийг.
2013-07-17