Шүлхийн эсрэг вакцин хийж эхэллээ
Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, энэ сарын 6-наас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Өвчний тархалтыг зогсоох зорилгоор Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гаргаж тус бүс нутагт ажиллаж байна. Ажлын хүрээнд тус аймгийн хэмжээнд малд шүлхийн эсрэг вакциныг хийж эхэлжээ.
Үүний дараа хяналтын 14 хоног үргэлжиж дахин шинжилгээ авснаар хориог тавих эсэхийг шийдэх аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ