
Өмнөд Солонгосыг олноороо зорих болсон Хойд Солонгосын дүрвэгч дунд тус улсад тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилгоор орж ирэгсэд цөөнгүй байдаг байна. Өнгөрсөн жил гэхэд Хойд Солонгосын дүрвэгчид дундаас хамгийн том албан тушаал буюу Хойд Солонгосын Хөдөлмөрийн яамны хариуцлагатай нарийн бичгийн дарга, зөвлөх зэрэг албан тушаал хашиж байгаад Өмнөд Солонгост дүрвэн ирсэн Хуанг Жанг Ёпийн амь насанд хүрэх даалгавартай ирсэн 2 дүрвэгч баригдаж байсан бол өчигдөр бас нэгэн тагнуулчийг баривчилжээ.
Тэрээр гол даван хятад улсад хүрснийхээ дараа Лаос,Вьетнам зэрэг орнуудын хилийг бусад дүрвэгчдийн хамт давж Тайландад очсон хойноо Өмнөд Солонгост энэ жил ирсэн гэнэ. Уг тагнуулч 3 жилийн турш Өмнөд Солонгос улсын далайн усан цэргийн тоо байрлал, шумбагч онгоцны тоо хүчин чадал зэргийн мэдээллийг олж авах зорилготойгоор бэлтгэгдсэн цэргийн офицер, мэргэжлийн тагнуулч бөгөөд Өмнөд Солонгосоос өгөх даалгаврыг хүлээж байсан тул ямар нэгэн тагнах үйл ажиллагаа явуулж амжаагүй байсан хэмээн мэдэгджээ. Гэвч түүнийг Өмнөд Солонгос улсад амьдрах хугацаандаа тагнан турших ажиллагаагаа явуулж мэдээллээ дамжуулж байсан хэмээн үзэж шалгаж эхлээд байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ