20 настай “шинэ” харцагат ахлагч дэслэгч цол олголоо
Үндэсний их баяр наадмаар зургаа давж, харцага цол хүртсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболдод ахлах дэслэгч цол олгожээ. Тодруулбал, түүнд өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газарт ахлах дэслэгч цол хүртээж, баяр хүргэжээ.
Улсын харцага Э.Оюунболд нь өдгөө "Аварга" дээд сургуулийн оюутан бөгөөд одоо дөнгөж 20 нас хүрэх гэж буй нэгэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ