
Мянга гаруй жилийн өмнө дэлбэрсэн гэгдэх Хятад болон Хойд Солонгосын Янгкангду аймгийн газар нутгийг дамнан байрласан Пэгдүсан уул ирэх 2014, 2015 онуудын аль нэгэнд дэлбэрнэ гэсэн шинжилгээг Америкийн эрдэмтэд гаргалаа.
Сүүлийн үед олон тооны жижиг хэмжээний дэлбэрэлт гарч байгаа уг уул дэлбэрч магадгүй гэсэн таамаг 3 жилийн өмнөөс эхлэн сөхөгдсөн бөгөөд хэрвээ дэлбэрвэл Өмнөд Солонгосын газар нутагт хэрхэн нөлөөлөх тухай судалгааг ч гаргаад амжсан юм.
Одоогоор хэрвээ Пэгдүсан уул дэлбэрвэл түүний хортой хар утаа 12 цагийн дараа гэхэд Японы Осака хотод, 18 цагийн дараа Токио хотод хүрэх ба энэ үеэр Өмнөд Солонгос болон Японы далай хар утаагаар дүүрч , усан онгоцны замууд хаагдах урьдчилсан тооцоо гараад байгаа бол Солонгосын Уллингду, Докду аралд 8 цагийн дараа гэхэд галт уул дэлбэрснээс үүссэн хар утаа хүрч ирэх гэнэ.Мөн энэ үеэр Солонгосоос Зүүн өмнөд Ази руу болон Япон руу нисэх онгоцны нислэгүүд бүрэн зогсоно гэжээ.
Пэгдүсан уул нь Хойд болон Өмнөд Солонгосын газар нутаг дахь хамгийн өндөр буюу 2,750 метр өндөртэй 8,000㎢ талбай бүхий байгалийн үзэсгэлэнт уул бөгөөд Өмнөд Солонгосын жуулчид Хятад улс дахь Пэгдүсан ууланд маш ихээрээ аялан очдог юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ