
Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байгаа. Мөн хүү Э.Батшугарын хадмын гэрийг битүүмжилж нэгжлэг хийж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Ямар учраас гэнэт гэрийг нь битүүмжилж нэгжлэг хийж буй нь тодорхойгүй байна. Харин Э.Батшугарын хадам ээж Долгормаа нь учрыг тодруулахаар АТГ-т очоод байгаа аж. Түүнчлэн энэ үйл явдалтай холбогдуулж МАХН-ын гишүүд, дэмжигчид хэрэг болж буй газарт олноор ирж байгаа бол цагдаагийнхан ч хүчээ нэмэгдүүлж эхэлснийг эх сурвалж мэдээлэв.
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ