З.Баянсэлэнгэ гишүүн дотогшоо нэвтрэв
Экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт АТГ-аас хийж буй гэнэтийн нэгжлэг хийж эхэлснийг дуулаад намынх нь дэмжигч гишүүд уг газарт ирсээр байна. Саяхан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хүрэлцэн ирж дотогшоо нэвтрэв.
Гэхдээ түүнийг шууд нэвтрүүлсэнгүй. Н.Энхбаярын гэрийн үүдийг хамгаалж байсан цагдаагийн ажилтан дотогш нэвтрүүлэхгүй гэснээс багахан хэмжээний үймээн дэгдсэн гэхэд болно. Намын гишүүд, дэмжигчид энэ байдлыг эсэргүүцэн тэмцсэний дүнд З.Баянсэлэнгэ гишүүн ямар ч байсан дотогшоо нэвтэрлээ.





П.Наран
Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ