Л.Эрдэнэтуул: АН-ынхан хэлсэн ярьсандаа хүрээчээ
АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмон болон гэрийг нь шалгаж, нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн Э.Батшугарын хадамынх нь гэрийг битүүмжилсэн талаар мэдээлсэн бөгөөд энэ талаар тус намын гишүүн хуульч Л.Эрдэнэтуулаас тодрууллаа.
6
-Н.Энхбаяр даргын гэрээс дөнгөж сая хайрцагтай зүйл авч явах үеэр танай намынхан багагүй эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Хууль хяналтын байгууллагад эрх нь байгаа ч хүний юмыг дураараа ингээд аваад явж болохгүй шүү дээ. Ядахад энэ хүмүүс айлын гэрээс ингэж нэгжлэг хийх прокурорын бичиг, бичиг баримтаа ч үзүүлэхгүй байна. Ер нь энэ айлын гэрээс юу авах гэсэн юм. Шударга ёсонд нийцэхгүй зүйл.
6
-Э.Батшугарын хадамын гэрийг битүүмжилсэн. Ямар үндэслэлээр битүүмжилсэн талаар мэдээлэл байна уу?
-Ч.Долгормаагийн надад утсаар хэлснээр Билэгт, хэн хэн ч гэнэ вэ баахан хүмүүсийн нэр хэлээд, тэдний эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор гэрийг нь битүүмжилсэн гэж байна. Нарийн, хуулиар ярих юм бол Төмөрийн Дариймаа болон Энхбаярын Батшугар нар албан ёсоор гэр бүл болоогүй байгаа. Дундаас нь охин төрсөн ч гэрлэлтээ баталгаажуулаагүй. Тийм болохоор н.Долгормаагийн гэрт дайрч орон нэгжлэг хийж, гэрийг нь битүүмжилж байгаа нь дэндүү бүдүүлэг үйлдэл. Уг нь АН-ынхан үүрэг хүлээж, Н.Энхбаяр даргад эмчлүүлэх боломжийг нь өгнө, улмаар цагаатгах талаар ярилцсан. Гэтэл хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Тийм болохоор нийт Ардчилсан намынханд хандаж, та нар ичээчээ хэлсэн ярьсандаа эр хүн шиг хүрээч ээ. Одоо бүр авгай хүүхэн, хамаатан садангаар нь оролдож байна. Тийм мундаг юм бол өөрийнхөө намын шалгах ёстой хүмүүсээ шалгаач гэдгийг л хэлмээр байна.
П.Наран
Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ