АТГ-ынхан мэдээлэл өгөлгүй цагдаагийн машинаар "бултав"
АТГ-ын албан хаагчид МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, О.Цолмонгоос мэдүүлэг авсан талаар манай сайт цаг алдалгүй мэдээлж байна. Тэгвэл АТГ-ын нэгжлэг дөнгөж сая дуусжээ. Тэд Н.Энхбаярын гэрээс гарах гэсэн боловч МАХН-ын гишүүн, дэмжигчид ямар үндэслэлээр нэгжлэг хийж буйгаа тайлбарла хэмээн орон сууцнаас гаргасангүй. Харин АТГ-ын удирдах албаны нэр бүхий хүн Н.Энхбаярын гэрээс гарч чадсан боловч, асуултад хариулт авах гэсэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзан, зугатахаас наагуур явж одлоо.
Одоогийн байдлаар Н.Энхбаярын гэрийн гадна талд 30 гаруй МАХН-ын гишүүд дэмжигчдээс гадна хэвлэлийнхэн, мөн хамгаалалтад цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян ирсэн боловч гэр рүү нь оролгүй буцсан юм.
Авилгатай тэмцэх газрын ажилтнууд сэтгүүлчдэд ямар нэгэн хариулт өгөлгүйгээр дотогш орсон ч удалгүй арын хаалгаар гарч цагдаагийн машинуудад нэг нэгээрээ суун сэм явцгаасан юм. Тиймээс АТГ-ийнханавах юмаа авчихсан дотор хэн ч байхгүй бүгд явсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Иймд Н.Энхбаярын гэргий н.Цолмонг тайвшруулахаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, тус намын гишүүн П.Ангараг нарын хүмүүс дотор байгаа гэлээ. Харин МАХН-ын гишүүд дэмжигчид цагдаагийн ажилтнууд цөм явчихлаа. Гэхдээ ингэж анхаарал сарниулж байгаад даргын маань гэргийг сэм баривчлахыг үгүйсгэхгүй тул гадаа нь хононо гэдгээ мэдэгдлээ.
Б.Одон, П.Наран
Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ