
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг энэ долоо хоногийн эхээр баривчлсан гэх мэдээлэл тархаад байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан бололтой. Чухам хэний ямар компанид зээл олгуулсан нь тодорхойгүй байна. Мөн түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор саатуулсан байх гэсэн таамаглал ч олны дунд байна. Учир нь Н.Энхбаярын хавтаст хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэх нэргээр их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэрэг давхар шалгагдаж байсан ч шүүхийн шатанд “нотлох баримт хангалтгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ