Алуурчнаар хавтсаа “чимж” бухимдал үүсгэлээ

img

Америкийн нэр хүндтэй сэтгүүлийн нэг “Rolling Stone” нэрд гарсан жүжигчин, дуучин одуудыг  нүүр хуудсандаа гаргадаг байсан бол наймдугаар сарын дугаараа Бостоны марафоны алан хядлага үйлдсэн Жохар Царнаевын зургаар “чимсэн” нь захиалагчдынхаа бухимдлыг төрүүлжээ. Уншигч, захиалагчид “Facebook”-т “Та нар ичих хэрэгтэй, дахиж хэзээ ч энэ сэтгүүлийг уншихгүй” гэсэн сэтгэгдэл ихэнх нь байсан аж. .

Харин зарим уншигч “Түүнийг хараахан алуурчин гэдгийг нотлоогүй байгаа” гэж бичсэн ч олон хүн бөмбөг дэлбэлсэн хүнийг нүүрэндээ “залсан” сэтгүүлийн эрхлэгчийг “Сонголт муутай, уншигчдаа үл хүндэтгэсэн” гэсэн үгээр булжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ