н.Долгормаа:Миний охин Э.Батшугартай албан ёсоор гэрлээгүй
Авлигатай тэмцэх газраас өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, хайрцагтай бичиг баримт аваад явсан талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээллэсэн. Мөн хүү Э.Батшугарын хадмын гэрийг битүүмжилж нэгжлэг хийсэн. Харин Э.Батшугарын хадам ээж Долгормаагийн хэлж байгаагаар түүн рүү Ууганбаяр гэж өөрийгөө танилцуулсан хүн утасдаад "Танай гэрт ус алдаад байна, засах хэрэгтэй байна" хэмээгээд Зайсангийн "Дөрвөн уул" хотхонд байдаг гэрт нь дайран орсон гэнэ.
Түүнчлэн "Ямар үндэслэлээр манай гэрийг нэгжиж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд Н.Энхбаяр гэдэг хүнтэй өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх удаа танилцаж, нүүр нүүрээ харалцсан. Түүнээс хойш нэг ч уулзаагүй.
Миний охин Т.Даариймаа, Э.Батшугартай албан ёсоор гэрлээгүй. Яахав хүүхдийг нь төрүүлсэн. Тэглээ гээд биднийг гэрт дайран орж, гэр орныг маань бусниулж болохгүй биз дээ хэмээн хэвлэлүүдэд тайлбар өгсөн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ