Би Ази тивийн шинэ бар болохыг мөрөөдөж байна

img

PSY буюу Пак Жэ саны АНУ-ын High Cut сэтгүүлд өгсөн ярилцлагаас хүргэж байна.

.

-Яриагаа мэдээж танд энэ их нэр алдрыг авч ирсэн дуунаас эхлэе гэж бодлоо. “Gangnam” гэж  ер нь яг юу гэсэн үг вэ?

-Сөүлийн нэгэн дүүрэг гэж тайлбарласан байсан. Гэхдээ би энгийн амьдралтай  хэрнээ Ганнам дүүргийнх болж харагдах гэсэн хүмүүсийг шоолж, өөрөөрөө байхыг шаардсан дуу л даа. Хиймэл, хүн бүхэнд таалагдах гэж оролдож байгаа хэсэг бүлэг хүмүүст зориулсан.

.

-Та өөрөө  Ганнам дүүрэгтэй яагаад холбогдохоор болсон вэ?

-Ганнам дүүрэг бол яах ч аргагүй Солонгосын нийслэлийн хамгийн сайхан дүүрэг. Гэхдээ Ганнамын хүмүүс гэхээрээ л тусгай байх ёстой юм шиг л байдаг. Ганнам дүүргийнх биш залуу өөрийгөө “Би Ганнам дүүргийнх” гээд ярьж байхыг ч сонссон.  Хаана ч амьдарсан сайхан амьдарч болох байтал заавал Ганнамын залуусыг дуурайдаг нь таалагддаггүй юм. Нэг сар орчим байр хөлсөлж амьдарч байсан.

.

-Хэзээнээс та хөгжимд татагдаж эхлэв?

-Бага байхад миний мөрөөдлийн нэг нь хошин урлагийн жүжигчин болох байлаа. Дуучин болон гэж зүүдлээч үгүй. Тиймээс үргэлж сургууль, гэртээ тэнэг хүн шиг аашилдаг байсан. Намайг 14 билүү 15 настай байхад Солонгост поп дуу, клипүүдийг танилцуулдаг нэвтрүүлэг гардаг байсан юм. Тухайн үед “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд болсон “Queen” хамтлагийн тоглолтыг гаргаж байсан. Тэгэхэд тэд “Bohemian Rhapsody” гэдэг алдарт дуугаа дуулж байлаа. Тэр үед л “хөөх” гэж  дуу алдан биширч дуу хөгжимд татагдаж эхэлсэн дээ.

.

-Дууны бүжиг үнэхээр сонирхолтой. Алдрын замын тань хамгийн чухал зүйл бүжиг гэж бодож байна?

-Бүжиг хит болсон. Мэдээж энэ бүхэн эцэг эхээс минь өгсөн бэлэг биш л дээ. Миний эцэг эх хоёулаа өндөр боловсролтой хүмүүс байдаг. Би багадаа боддог байлаа. “Би өөр хүн байх ёстой. Гэтэл тэд яагаад заавал намайг сурах ёстой гээд байдаг юм бол оо” гэж. Солонгост нэг тийм уламжлал байдаг юм л даа. Айлын эрэгтэй хүүхэд нь гэр бүлийнхээ бизнесийг өвлөн авах ёстой байдаг. Би бол гэр бүл дундаа ганц эрэгтэй хүүхэд нь. Манайх нэгэн жижиг гэр бүлийн бизнестэй. Солонгосын дайны дараа манай өвөө Хойд Солонгосоос Өмнөд Солонгост ирсэн гэдэг. Тухайн үед өвөө маань юу ч үгүй ирээд л гэр бүлийн жижиг бизнесээ эхлүүлсэн юм билээ. Тэгээд дараа нь аавд өвлүүлсэн. Харин одоо бүгд л намайг бизнесийг нь өвлөж аваасай хүсч байгаа. Бүгд намайг урлагаар биш бизнесийн менежмэнтээр суралцаж, гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэхийг хүсч байгаа.

-Яагаад дууны үг, ая зохиох болов оо. Танд хүнээс нуусан аялгуулаг мэдрэмж байна уу?

-Коллежийн оюутан болохоосоо өмнө хөгжимчин болох талаар ер бодож байсангүй. Аав ээж маань бизнесийн чиглэлээр их сургуульд сур гэдэг байсан. Тэгээд л би гэнэт ХХI зууны иргэн байж арай өөрөөр амьдрах хэрэгтэй гэж бодох болсон. Ер нь би их зөрүүд л дээ. Бусдаас өөр байх дуртай. Тэгээд л өөр ертөнцийг таньж мэдэхээр шийдсэн. Тэгж байж л би мундаг бизнесмэн  болно шүү дээ гээд эцэг эхээсээ гуйгаад гадаадад сурахаар болсон юм. Тэгээд л Бостоны Их сургуульд орсон. Гэхдээ би удалгүй Беркли рүү шилжсэн. Үнэндээ Бостоны Их сургуульд очоод хичээлээ тасалж тийм ч их сайн сураагүй юм. Би англиар ярьж сурахдаа хичээл хийж биш хүмүүстэй танилцаж гадуур явж байж л сурсан. 1996-1997 оны үед АНУ-д  хип хоп ид хүчээ авч байлаа. Dr. Dre, Snoop Dog, Eminem, Puff Daddy гээд л Tupac-тай ижил рэпперүүд их болсон. Энэ бүхэн надад их эрч хүч өгсөн. Тухайн үед би тийм ч сайн дуучин биш байлаа. Гэхдээ энэ рэпперүүдийг хараад би хүмүүст хүргэх гэсэн үгээ нэг тийм “янзтай”-гаар хэлж чадвал сайн дуучин болж чадна гэж бодсон.

.

-“Gentelman”, “Gangnam Style” дууг хооронд нь харьцуулах хүн цөөнгүй байна?

-“Gangnam Style” дуу бол дэлхий дахин дахь миний анхны уран бүтээл болж байгаа. Харин Солонгост энэ  дуу бол надад амжилт авч ирсэн зургаа дахь дуу юм л даа. Сүүлд гаргасан “Gentelman” дуунд хүмүүс их муу хандаж байгаа. Хэт задгай өмнөх дуугаа дууриасан гэх шүүмжлэл зөндөө сонссон. Тэгэхдээ миний мэргэжил бол дуучин болохоор галзуу зүйлсийг хийсээр л байх болно. Хүмүүс тэнэг гэж хэлсэн ч гэсэн “Gentelman” маань хит болсоор л байна. Бараг 800 сая хүн татаж авж байнга сонсч байна.

.

-“Gangnam Style” дууны бүжгийн тухайд?

-Дуугаа дуусчихаад дуундаа тохирсон бүжиг олох гэж их шаналсан даа. Бүжиг дэглээчтэйгээ хамт бараг нэг сарын турш ярилцаж, хамтдаа бэлдсэн. Тэгээд л бид бүх амьтдын хөдөлгөөнийг дуурайвал их сонирхолтой юм байна гэж бодоод амьтдын хөдөлгөөнийг бүжиг болгосон. Бусад улсад чухам ямар байсныг сайн мэдэхгүй юм. Солонгост 1980-аад оны үед морины бүжиг ид хит болж байлаа. Тэгээд би бүжиг дэглээчдээ ер нь энэ үеийн иймэрхүү бүжиг байвал ямар байна гээд үзүүлээд бага сага хөдөлгөөн нэмээд л энэ дууны минь бүжиг бэлэн болсон. Турахад маш тохиромтой. Би дуугаа дуулаад тайзан дээрээс буухад 500 грамм хасагдчихдаг байдаг байсан.

.

-Та нэг сонинд “Gangnam Style” дуу надаас илүү алдартай байгаа нь миний гол асуудал болоод байна  гэсэн байсан. Та одоо ч ингэж бодсоор л байгаа юу?

-“Gangnam Style” дууг маань хагас тэрбум хүн үзээд, хүлээн зөвшөөрөөд тэр дуунд  дуртай болсоор л байна. Гэтэл тэр хагас тэрбум хүн намайг мэдэхгүй. Миний нэрийг ч мэдэхгүй хүмүүс бас байгаа л байх. Зарим нь намайг “Gangnam Style”-ийн дуучин л гэдэг. Заримдаа  бүр таньдаггүй юм. Уран бүтээлээрээ олны танил болох сайхан ч хүмүүс хожим намайг дурсдаг байгаасай л гэж хүсч байна.

.

-НҮБ-ын ерөнхий нарийн  бичгийн дарга Бан Ги Мүн “Gangnam Style”-аас өмнө би Өмнөд Солонгосоос дэлхийд хамгийн их танигдсан анхны хүн байсан. Гэхдээ одоо бол тэр болсон гэж  хэлсэн байсан?

-Та бод доо. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга солонгос хүн гээд. Би тэр хүнээс алдартай байна гэж байхгүй. Дэлхийд маш их гавьяа байгуулж байгаа хүний хажууд би юу ч биш. Гэхдээ би түүний урилгыг талархан хүлээж авсан. Түүний хэлсэн үг маш том хүндэтгэл. Солонгосчууд сэргэх цаг нь болсон гэж бодож байна.

.

-Та Сөүл хотод 80 мянга гаруй хүний өмнө үнэгүй концерт тоглосон. Их мөнгө хураах боломж байсан юм биш үү?

-Солонгосын залуус л энэ бүгдийг дэлхий даяар “халдварлах” гол үндсийг тавьсан. Тиймээс би ард түмэндээ талархахгүй байхын аргагүй. Үүнийг талархлын тоглолт гэж болно. Уг нь “Сөүл плаза” зөвхөн үндэсний концерт тоглохыг зөвшөөрдөг юм. Тиймээс би тэр тайзан дээр гарсан анхны поп дуучин болсон шүү.

.

-Ингэхэд та гэр бүлийнхээ талаар яриач?

-Би эхнэртэйгээ Ёнсэй их сургуульд анх танилцсан юм. Бид хоёр бараг гурван жил гаран үерхээд, 2006 онд гэр бүл болсон доо. Бид ихэр охидтой. Би гэр бүлээ олны нүдэнд ил гаргахыг хүсдэггүй. Охид маань жаахан байна. Эхнэр минь ч алдартай байхыг хүсээд байдаггүй. Энгийн амьдрахыг хүсдэг. Гэхдээ эхнэр минь миний  ажлыг хамгийн сайн ойлгодог миний хамгийн том “фэн”. Хамгийн сайн тогооч, хамгийн сайн зөвлөх. Бас намайг уйлуулж чадах цорын ганц эмэгтэй.

.

-Таны мөрөөдөл?

-Дараагийн азийн бар болохыг хүсэж байна. Ази тивийнхэн хөгжлөөрөө толгой цохидог улсыг Азийн бар хэмээн нэрийддэг. Харин хүн яагаад бар байж болохгүй гэж. Тиймээс би Ази тивийн шинэ бар болохыг мөрөөдөж байна.

.

-“YG  entertainment”-н талаар?

-Манайх Солонгосын номер нэг уран бүтээлчдийг гаргадаг. Солонгосчуудын зүрх сэтгэлийг байнга хөдөлгөдөг “Big bang”, “2ne1”, “Seven, Gummy”, “Tablo” гэсэн хамтлаг дуучид хамтран уран бүтээлээ гаргадаг. Би энэ залуусаараа үргэлж бахархдаг. Хэзээ ч нэг нэгэнтэйгээ муудаж хэрэлдэж, гомдоож байгаагүй гэдгийг ам бардам хэлж байна. Бүгд өөр өөр жанраар дуулдаг болохоор хөгжихөд хамгийн боломжтой газар.

.

-Хэдэн хүнд гарын үсгээ өгсөн вэ?

-Аан. 100 саяас л хол давна.

.

-Хүүхэдтэй болох төлөвлөгөө байна уу?

-Би саяхан эхнэртээ хэлсэн л дээ. Хоёулаа нас залуу байгаа дээрээ нэг хүүтэй болъё гэж хэлсэн ч чинь уурлаад байх юм. Энэ эмэгтэйчүүд гэж ойлгоход хэцүү шүү /Инээв/.

.

-Дэлхийг баясгасан хоёр дуу гаргалаа. Дараагийн дуу яг иймэрхүү чиглэлийн байх уу?

-Бодож л байна. Нэг дуу хийж байгаа тиймээс нууцалмаар байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-06-08
DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-06-08
bonita:
manai mglchud ih ataarhuu yuma hen sain yavna muu helj bdag ternii orond ter haraala hyataduudad helvel taarna solongoschud yatsiin yas yum deer mongogu bolchood solongosruu yavj ajildag bizdee hurdan martah yum
2013-08-01
dfgsdfg:
hm mongolchuud iim l bolohooroo odoldogguin muuhai ataarhuu hun bolgon ooriihooroo amidarch yavdag bidend tuich hamaa bhgui sain l bval boljiinshdee yamar undesten bh ni hamaagui
2013-07-25
жжжжж:
ХОгийн муу Со нар амжих уу. Мөнгө өгч хүчээр од төрүүлсэн болдог санахатай
2013-07-19
зочин:
ухаантай залуу шүү хайртай байдаг сайн ч залуу дуу нь бас хөөрхөн гэгээлэг нэг л эерэг монголд ирээрэй
2013-07-18
Зочин:
Та нар хэзээ ч энэ залуу шиг амьдарч чадахгүй. Монгол залуусаа хүний хийсэн зүйлийг гүйсгэж доош нь хийж байхын оронд түүнээс дээр яаж амьдрах э гэж бодож бай. Өөрсдөө бид үер нь юу бүтээгээд байнаа. Юу ч бүтээж чадаагүй л байна
2013-07-18
gahhhh:
Muu omhii solongosiig alaad hayah yumsan. Haha fuck off uhsen baasnui aziin bar. Aziin jorlongiin nuh
2013-07-18
зочин:
зайлцгаа новшийн солонгосчуудаа
2013-07-18
zochin:
Жалам хараас бүжгээ хуулбарласан
2013-07-18