О.Цолмонгийн дүүг түүхийн ховор эдлэлүүдийг хил давуулсан гэх үндэслэлээр баривчилжээ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өчигдөр АТГ-аас нэгжлэг хийж, О.Цолмонгийн дүүгийн хүүг баривчилсан талаар манай сайт цаг алдалгүй мэдээллэсэн билээ.
Тэгвэл О.Цолмонгийн дүү О.Мичид гэгчийг баривчилсан нь Н.Энхбаярын хэрэгтэй холбоогүй ажээ. Тодруулбал, О.Мичидийг түүхийн ховор эдлэлүүдийг хилээр хууль бусаар гаргах гэж байсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна. О.Цолмонгийн дүүг О.Мичид нь 1994 онд Дүрслэх урлагийн музейн Сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан нэгэн аж. Урьдчилсан мэдээллээр түүнийг түүхийн ховор үзмэр болох 115 ширхэг бүтээлийг хилийн чанадад гаргасан хэмээн үзэж байгаа ажээ
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ