Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ
Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх аж. Тодруулбал, орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд 3000 төгрөг, 40-80 мкв бол 5000 төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөхөөр тооцжээ. Уг тогтоолыг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан байна. Шинэ тогтоолоор дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ