
Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордод хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулжээ. Тодруулбал, Бүрэнхааны фосфоритын орд нь стратегийн орд газруудын жагсаалтанд орсон газар бөгөөд Бүрэнтогтох сумын Туяа багийн олон зуун малчин өрхийн амжиргаагаа залгуулдаг орд ажээ. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуягын үед тус газрыг хууль зөрин “Талст маргад” ХХК-д ашиглалтын хоёр лиценз, хайгуулын зургаан тусгай зөвшөөрлүүд олгосон төдийгүй лицензүүдийг цуцлах нөхцөл бүрдсэн байхад үйл ажиллагааг явуулсаар байжээ.
Харин Улсын дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Монгол Улсын стратекийн орд Бүрэнхааны фосфоритын ордод “Талст маргад” компанид ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лиценз олгосон нь хууль бус болохыг тогтоож, бүх лицензийг цуцлах шийдвэр гаргажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ